ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭРДЭМБИЛЭГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрийн нарийн бичгийн дарга, түүний ажлын алба Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төвийн барилгын ажлын явц, Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний явц байдал, үр дүнгийн талаар танилцаж, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Орхон суманд баригдаж байгаа ЭМТ-ийн шинэ барилгын ажилтай танилцаж, асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна.

Үүнд: Аймгийн НЭ, Рашаант, Хишиг-Өндөр сумдын эмнэлгүүдэд туулах чадвар сайтай автомашин, аймгийн НЭ-ийн төрөх, эмэгтэйчүүдийн барилгын засварын ажил, Могод, Тэшиг, Бугат, Хангал сумдын ЭМТ-ийн барилгын засварын ажлуудын санхүүжилтийг шийдвэрлэх талаар аймгийн удирдлагуудтай санал солилцлоо.