“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн үйл ажиллагаа боллоо.

Булган аймагт “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөн болон “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн үйл ажиллагаа боллоо.

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигаар ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгон, зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмэр оруулахыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалга гаргасан.

      Энэ ажлын хүрээнд “Тарьсан модоо ургуулъя” уриатай зохион байгуулж "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймаг 20 сая мод тарьж ургуулна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь манай аймгийн иргэдийн экологийн боловсрол, ахуйн соёл, төлөвшлийг шинэ шатанд хүргэн хөгжүүлэхийн сацуу мод, ургамлыг хайрлаж өссөн хүн улс орноо хайрлах зөв сэтгэлтэй иргэн болон төлөвшинө гэдэгт итгэдэг