Нэгдсэн Үндэсний байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн гол зорилго нь Ковидын эсрэг вакцины дархлаажуулалт Булган аймагт хэрхэн явагдаж, өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцах зорилгоор ирсэн байна. НҮБ болон Эрүүл мэндийн яам хамтран вакцины дархлаажуулалтыг эрчимжүүлэх нэг сарын аян зарласан. Орон даяар 3-р тунгийн вакцинжуулалт хамрагдалтын байдлаар орон нутгийг эрэмбэлэхэд Булган аймаг улсдаа тэргүүлж өнөөдрийн байдлаар 67% -тай байгаа нь сайн хэрэг гэж дэд суурин төлөөлөгч Аяако Яамаура Кайно уулзалтын үеэр онцлоод , НҮБ -ын хүүхдийн сангийн зүгээс ирэх таван жилийн төлөвлөгөөнд хамтран ажиллах боломж бий гэлээ. Аймгийн Засаг дарга болон нийгмийн бодлогын хэлтсийн зүгээс хүүхэд хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар урьдчилан ярилцлаа. Булган аймгийн хувьд 22000 орчим хүүхэд багачуудтай, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 400 гаруй хүүхэд байгаа нь нийт хүн амын үзүүлэлттэй харьцуулбал өндөр тоо гэдгийг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг хэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор хамтран ажиллах саналаа нэгтгэн НҮБ-ын ирэх 5 жилийн төлөвлөгөөнд оруулахаар боллоо.