"Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт" зөвлөлдөх уулзалт 2022 оны 04-р сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг уулзалтанд ЭМГ-ын дарга С.Нарантуяа, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн нар оролцлоо. Зөвлөлдөх уулзалтад Нийгмийн эрүүл мэндийн талаарх төрөөс баримтлах бодлого, чиглэл, Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөр (2017-2021)–ийн хэрэгжилт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, Дэлхий дахины дархлаажуулалтын хөтөлбөрийн бодлого чиглэл зэрэг 11 илтгэл хэлэлцүүлсэн. Зөвлөлдөх уулзалтанд ЭМЯ, ХӨСҮТ, НҮБ-ийн Хүүхдийн сан, ДЭМБ, НЭМГ, Аймгийн ЭМГ, Дүүргийн ЭМТ-ийн дарга нар, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, хүйтэн хэлхээ хариуцсан бага эмч зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүн оролцов. Цаашид товлолын дархлаажуулалтын үйл ажиллагаагаа сайжруулах шаардлага тулгарч байна. Учир нь КОВИД-19 цар тахлын улмаас дархлаажуулалтын хамралт тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа учраас хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Коронавируст халдвар (КОВИД19)-ын вакциныг Засгийн газар, ЭМЯ, хандивлагч улс орнууд, олон улсын байгууллагын тусламжтайгаар Монгол улс 8,3 сая тун вакцины нөөцийг бүрдүүлж чадсан. Өнөөдрийн байдлаар нийт хүн амыг 5,5 сая тун вакцинаар дархлаажуулсан байна. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт улсын хэмжээнд 53 хувьтай байна. Уулзалтаас гарах зөвлөмжийг хэлэлцэж, цаашдын төлөвлөлт, бодлого чиглэлийг ярилцсан "Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт" зөвлөлдөх уулзалтыг цаг үеэ олсон, өгөөжтэй хурал боллоо гэж оролцогчид сэтгэл хангалуун байв.