ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАЛАА.

Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын хүрээнд өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтыг зохион байгуулж, газар хөдлөлтийн гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгч, дадлага сургуулилт хийлээ.