Энэ жилийн Дэлхийн бөөр хамгаалах өдөр нь 2022.03.10-ны өдөр тохиож байгаа бөгөөд энэ жил уг өдрийг “Бөөрний Эрүүл Мэнд Хүн Бүрт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
Дэлхийн бөөр хамгаалах өдөр нь бөөрний ач холбогдлыг ойлгуулахад чиглэсэн дэлхийн хэмжээний арга хэмжээ юм. Энэ өдрөөр дамжуулан олон нийтэд мэдлэгийг бий болгохыг зорьдог бөгөөд бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлс, бөөрний өвчтэй хүн хэрхэн амьдрах талаархи мэдлэгийг олгохыг зорьдог. Аард иргэдийг бөөрний аливаа эрсдэлт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бөөрний эрүүл мэндээ сахин хамгаалах талаарх мэдлэг, мэдээллийг олгох үүднээс уг өдрийг жил бүр зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.