САНАЛ ХҮСЭЛТ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Цаг

Даваа

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

09:00-18:00

*** *** ***

***

***

САНАЛ ХҮСЭЛТ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

Зорилго: Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, иргэдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, хүнд суртлыг багасгах, байгууллага, иргэд, үйлчлүүлэгчдийн харилцаа, хандлагыг сайжруулахад оршино.

Санал хүсэлт, гомдол хүлээн авах:

  1. Эрүүл мэндийн газрын даргын баталсан хуваарийн дагуу ажлын 5 өдөр 7034-2455 нээлттэй утсыг тогтмол ажиллуулна.
  2. Санал, хүсэлт, гомдол, мэдээлэл өгч байгаа иргэн, байгууллага нь нэр, хаягаа үнэн зөв өгөх. Хэрэв нэр, хаяг, утасаа тодорхой өгөөгүй болон төрийн албан хаагчидтай холбоотой хувийн шинжтэй асуудлаар хандсан тохиолдолд хүлээн авахгүй.
  3. Иргэдийн тавьсан санал, хүсэлт, гомдол, мэдээлэлд холбогдох хууль тогтоомж, дүрэм, зааврын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан холбогдох арга хэмжээг шуурхай авна.
  4. Нэгэнт эцэслэн хариу өгсөн тохиолдолд уг асуудлыг дахин авч хэлэлцэхгүй.
  5. Хэрэв худал мэдээлэл өгөх, байгууллага албан тушаалтан болон үйл ажиллагааг үндэслэлгүйгээр гүтгэх зорилго бүхий мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

Санал хүсэлт, гомдол хүлээн авах ажилтны хүлээх үүрэг:

  • Иргэдээс мэдээллийг нэр, хаяг, агуулгын дагуу бүртгэж, нэмж тодруулах зүйл байвал лавлана.
  • Мэдээллийн нууцыг чандлан хадгална.
  • Шаардлагатай гэж үзвэл санал, хүсэлт, гомдол, мэдээллийг баримтжуулна.
  • Холбогдох хууль тогтоомж, дүрэм зааварт нийцүүлэн санал хүсэлт, гомдол мэдээлэлд боломжтой бол хариуг тухайн үед нь өгч болно.

Шалгаж хариуг өгөх:

  • Ирсэн санал, хүсэлт гомдол мэдээллийг байгууллагын дарга болон хэлтсийн дарга нарт яаралтай танилцуулна.
  • Мэдээллийг шалгаж, 7 хоногийн дотор тухайн иргэнд хариуг өгнө.
  • Иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдол мэдээллийг шалгасан талаар болон авсан арга хэмжээний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлнэ.

 

ЗАХИДАЛ ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН

АЖИЛТНЫ ТАНИЛЦУУЛГА

Лхагвасүрэн овогтой Оюун-Эрдэнэ

Утас: 99526290

Мэйл хаяг: oyuka.9399@gmail.com

Нээлттэй утас: 7034-2455