Түүхэн замнал
Богд хан уулын аймаг Булган хан уулын хушууны төв Вангийн хүрээнд Хүн эмнэлгийн салбар байгуулах тухай 1929 оны эхээр БНМАУ-ын ардын засгийн газраас шийдвэр гарч бага эмч эмэгтэй С.Сэржмядаг ирж, 4 орон тоотойгоор ажил үйлчилгээ явуулж эхэлсэн.
1934 онд анхны их эмчийн салбар байгуулагдан их эмчээр А.А.Федорова ажиллаж, 12 ортой, 12 ажилчинтай, Сэлэнгэ аймгийн Булган сумын Хүний эмнэлгийн салбар нэртэй байжээ.
1938 онд Булган аймаг байгууллагдахад эмнэлгийн хэлтсийн анхны даргаар Жумдааны Бат-Эрдэнэ, ня-богоор Данзангийн Лувсандаш нар аймгийн төвийн 12 ортой эмнэлэгт 2 их эмч, 2 бага эмч 14 орон тоотой, хөдөөгийн 3 суманд тус бүр 3 орон тоотой ажиллаж, 1 их эмчид 21500 хүн, нэг бага эмчид 7166 хүн, нэг оронд 3505 хүн ноогдож байв.
1940-1945 онд аймгийн төвд 40 ортой, 25 орон тоотой, аймгийн эмнэлгийн хэлтэс нь ариун цэврийн байцаагч, халдвартын байцаагч 4 орон тоотой болсон. 1950 оноос ЭХ хэлтэст аж ахуй хариуцсан орлогч, байцаагчийн орон тоо нэмэгдсэн.
1960 онд Аймгийн АДХГЗ-ны Эрүүлийг хамгаалах хэлтэс нь Эрүүлийг хамгаалах газар, орон тоо өргөжсөн.
1992 оны 10 сард ЭХ газрыг татан буулгаж Аймгийн засаг даргын тамгын газарт Нийгмийн бодлогын хэлтэст хамруулсан. 1999 онд Эрүүл мэндийн газрыг дахин сэргээж, одоо Булган аймагт улсын болон хувийн хэвшлийн нийт 57 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Булган аймгийн анхны Хүн эмнэлгийн салбарыг байгуулан ажилласан бага эмч С.Сэржмядаг 1929 оны эхээр ажиллаж байсан.
Булган аймаг байгуулагдахад Эмнэлгийн хэлтсийн анхны даргаар Жумдааны Бат-Эрдэнэ 1938 оны 1-р сард ажиллаж байсан.
1938-1940 онд Г.Магван /алтангадас одонт/, Ж.Жигжид /алтангадас одонт/, Ч.Моломжамц, А.Морхо /алтангадас одонт/ нарын бага эмч нар ирж алслагдсан 8 суманд бага эмчийн салбартай болжээ.
1940-1950 онд Р.Бариадий, Н.Нацагдорж, Д.Хишигдүүрэн, Д.Сийнхой, Батаа, Р.Пүрвээ нарын үндэсний их эмч нар ажиллаж эхэлжээ.
Удирдлагуудын танилцуулга
1. Н.Нацагдорж 1958-1960 онд Эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга
2. Т.Түмэндэмбэрэл 1960-1967 онд Эрүүлийг хамгаалах газрын дарга
3. Я.Доржготов 1967-1972 онд Эрүүлийг хамгаалах газрын дарга
4. Ц.Содном 1972-1974 онд ЭХГ-ын дарга
5. Б.Баасандорж 1974-1984 онд ЭХГ-ын дарга
6. Б.Батжаргал 1984-1990 онд Эрүүл хамгаалах газрын дарга
7. Б.Лхагважав 1992-1995 онд ЭХГ-ын дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
8. Ш.Цэрэнхүү ЭХГ-ын орлогч дарга
9. М.Дэмчигбал ЭХГ-ын орлогч дарга
10. Б.Мягмар 1995-1997 онд Нийгмийн Эрүүл мэндийн төвийн захирал, 1998-2005-2009 онд Эрүүл мэндийн газрын дарга
11. Д.Батпүрэв 1997-1998 онд Нийгмийн Эрүүл мэндийн төвийн дарга
12. Р.Хишигжаргал 2000-2005 онд Эрүүл мэндийн газрын дарга
13. С.Нарантуяа 2010-2023 онд Эрүүл мэндийн газрын дарга
14. П.Оюунцэцэг 2023 оноос Эрүүл мэндийн газрын дарга