card

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо:2023.12.08

Тендер шалгаруулалтын нэр: Булган аймгийн Тэшиг, Сайхан сумдын эрүүл мэндийн төвүүдэд автомашин худалдан авах нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар: БУАЭМГ/202302002 Булган аймгийн Эрүүл мэндийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Булган аймгийн Тэшиг, Сайхан сумдын эрүүл мэндийн төвүүдэд худалдан авах автомашин нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жил 2022 оны борлуулалтын хэмжээ төсөвт өртөгийн 80 хувиас багагүй байна. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 20 хувиас дээш байх, судлагдсан зээлийн тодорхойлолт, дансны үлдэгдлээр баталгаажуулах санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил 2022 он Тендерийг 2023 оны 12 дугаар сарын 15 -ны өдрийн 09 цаг 30 минут- аас өмнө доорх хаягаар ирүүлнэ Сонирхсон хуулийн этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн Эрүүл мэндийн газар 2 давхарт Мэргэжилтэн Д.Батдэлгэр Утас:99312692

Үнийн санал ирүүлэх имэйл хаяг: bulganemg@bu.mohs.gov.mn