ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ-2023
2023 ОНЫ 3-Р УЛИРЛЫН БАЙДЛААР ИРГЭДЭЭС ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАРТ
ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ
2023.9.28 Булган
Байгууллагын нэр |
Нийт өргөдөл, гомдлын тоо |
Үүнээс: |
||||
Бичгээр |
Цахим хэлбэрээр |
Утсаар Хандсан /11-11 дугаарын утас/ |
Биечлэн уулзсан |
Бусад |
||
Эрүүл мэндийн газар |
65 |
61 |
- |
4 |
- |
- |
2023 ОНЫ 3-Р УЛИРЛЫН БАЙДЛААР ИРГЭДЭЭС ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАРТ
ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙН АГУУЛГА
Нийт 65 өргөдлөөс:
Гомдол -7 /10.8%/
Хүсэлт –58 /89.2%/
Санал -0
- Хүсэлт гаргасан - 58 /89.2%/
Бичгээр ирсэн 58 өргөдлийг /55 хүсэлт, 3 гомдол/ задалбал:
- 1 иргэний багийн эмчийн сургалтаас чөлөөлөх хүсэлтийг шийдвэрлэсэн.
- 2 иргэний ажлаас чөлөө авах хүсэлтийг аймгийн Нэгдсэн эмнэлгээс тодруулан хариуг мэдэгдсэн.
- Сургалтын төлбөрийн дэмжлэг хүссэн 2 иргэний хүсэлтээс 1 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, үлдсэн 1 хүсэлтийн хугацаа болоогүй байна.
- Гэрчилгээ авах хүсэлт ирүүлсэн 12 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, гэрчилгээг олгосон.
- Ажилд орох хүсэлт ирүүлсэн 10 иргэний хүсэлтээс 2 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, үлдсэн 8 хүсэлтийг судалж байна.
- Сувилахуйн чиглэлээр суралцах хүсэлт ирүүлсэн 9 иргэний хүсэлтийг Глобаль удирдагч их сургуультай уулзалт зохион байгуулж шийдвэрлэсэн.
- Тэтгэмж хүсэх тухай 17 хүсэлтээс 11 хүсэлтийг шийдвэрлэсэн, үлдсэн 6 хүсэлтийн тэтгэмжийн хугацаа болоогүй байна.
- 3 иргэний шинжээчээр ажиллах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн.
- 1 иргэний ЭМГ-т харьяалагдах хүсэлтийг шийдвэрлэсэн.
- 1 иргэний тусгай зөвшөөрөл сунгах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн.
- Гомдол гаргасан – 7 /10.8%/
- 1 иргэний гомдлыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн.
- 1 иргэний гомдлын дагуу холбогдох байгууллагад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмжийг өгч ажилласан.
- 1 иргэний гомдлын дагуу Эрүүл Мэндийн Газраас ажлын хэсэг томилогдон холбогдох байгууллагад ажиллан хариуг албан тоотоор өгч шийдвэрлэсэн.
- Гар дээрээс эм, тариа борлуулсан гэх 1 иргэний гомдлын дагуу хяналт хийж үйл ажиллагааг албан ёсоор зогсоосон.
- 1 иргэний гомдлын дагуу өрхийн эмч Мөнхтуяа эмнэлгийн тусламж үзүүлж гомдлыг шийдвэрлэсэн.
- Эмчийн харилцаа, хандлагатай холбоотой 1 иргэний гомдлын дагуу өөрт нь сануулга өгч гомдлыг шийдвэрлэсэн.
Бүрэгхангай сумын ЭМТ-н тусламж үйлчилгээтэй холбоотой иргэн В-ийн гомдлын дагуу Бүрэгхангай ЭМТ, В-ийн ар гэртэй холбоо тогтоон иргэн В нь Бүрэгхангай сумын эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээнд гомдолгүй талаар албан бичгийг АЗДТГ-т хүргүүлж шийдвэрлэсэн.