Архи, тамхины хэрэглээг иргэдийн дунд бууруулах, эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх шууд болон шууд бус хор нөлөөллийн талаар мэдээлэл өгөх зорилгоор “Архи, тамхи шинэ үеийн сонголт биш” аяныг аймгийн Боловсролын газартай хамтран 2023 оны 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд жилд 3 сая, нэг минут тутам 6 хүн нас барж байна. Энэ нь нийт бүртгэгдэж буй нас баралтын 5.3 хувийг эзэлж байна. Түүнчлэн архи хэрэглэж байгаа дөрвөн хүн тутмын 3 нь эрэгтэйчүүд байна.
