ЭМГ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар  хорооны мэдээлэлтэй танилцаж буй эрхэм Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

   ЭМГ-ны дэргэдэх  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо нь эрүүл мэндийн газрын даргын шийдвэрээр байгуулагддаг, хөндлөнгийн хяналтын чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага.

   Салбар хорооны үйл ажиллагааны гол зорилго нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, улмаар хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтний харицаа хандлагыг дээшлүүлэх, албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдол тухайлбал, албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг бус харьцаж, ялгаварлан гадуурхсан талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэхэд оршдог

Мэргэжлийн онцлогтой холбоотойгоор Эмнэлгийн мэргэжилтний дагаж мөрдөх ёс зүйн зарчмуудыг тусгасан дүрэм, хэм хэмжээнүүд байдаг..

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ нь дараахь үндсэн зарчимд тулгуурладаг.

Үүнд:

-  Эмнэлгийн мэргэжилтэн, үйлчүүлэгчийн хоорондын харилцаа нь тэдний харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр тулгуурлах,

-  Эмнэлгийн мэргэжилтнүүд бие биенээ хүндэтгэн, хамтран ажиллах, ур чадварын хувьд чөлөөт шударгаар өрсөлдөх,

-  Нийт хүн амын эрүүл энх, сайн сайхны төлөө хувь хүн, гэр бүл, төрийн болон төрийн бус байгууллагууд зэрэг бүх талуудтай хамтран ажиллах.

   Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлыг хүлээн авч, шийдвэрлэх, ЭМГ, АНЭ, Эрүүл мэндийн төвүүдийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо, хэсгийн хороо, багууд ажиллаж байна.

   Эмнэлгийн мэргэжилтнүүд, олон нийт Та бүхэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой хууль эрх зүйн акт, холбогдох мэдээлэл, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авахыг хүсвэл ЭМГ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар  хороо болон хэсгийн хороо, багуудад хандана уу.

Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй.

 

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН  САЛБАР ХОРООНЫ

ДАРГА                       Д.БАТПҮРЭВ